ХӨСҮТ-ийн нэг сувилагч, БЗД-ийн эмнэлгээс гаралтай хоёр, Мөнххада компанийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 01

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд улсын хэмжээнд нийт 17,764 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь БЗД-ийн эмнэлгээс гаралтай, хоёр нь Мөнххада компанийн хоёр ажилтнаас халдвар илэрлээ. Тус компанид 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна. Халдвар голомтлон гарч байсан аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсон. Үүнээс 837 хүн эдгэрсэн. 

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт 373 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 103, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д хөнгөн 76, хүндэвтэр 19, хүнд 1 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 124, хүндэвтэр 85, хүнд 5, маш хүнд 2 хүн байна.

Сэлэнгэ аймагт эмчлэгдэж буй 21 хүний биеийн байдал хөнгөн байна.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 40 хүн хяналт тандалтад байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12 дугаар сарын 16,17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.

Нийт хоёр голомттой холбоотойгоор 1870 хавьтал хяналтад байна.

Шинэ ондоо иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн зай барих, гадуур явахгүй гэр орондоо байж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх