Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 14
Одоогоос хоёр сар, 14 хоногийн өмнө УИХ-ын намрын чуулган нээлтээ хийжээ. Ингэснээр намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдэж байгаа хэрэг юм. Намрын чуулган эхэлсэн даруйд УИХ-ын дарга хуралдааны ач холбогдлыг онцгойлон дурьдаж, хугацаа алдахгүй батлах хуулийн төслүүдийг нэгбүрчлэн нэрлэж байсан юм. З.Энхболд даргын онцолж дурьдсан хуулийн төслүүдийн жагсаалтын эхэнд 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн төслүүд багтаж байлаа.
Цаашлаад Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдааны тухай, Хяналтын тухай хуулийн төслүүд байсан юм. Харамсалтай нь өнөөдөр хуралдаан өндөрлөхөд сар гаруйхан хугацаа үлдээд байхад эдгээр хуулийн төслүүдээс тун цөөхөн нь батлагджээ.
Харин хоёр сар гаруйн хугацаанд УИХ-ын чуулганы хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнийг тоочих гэсэн ч төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр хуулийн төслөөс өөр санаанд буух хууль алга. Харин батлагдаагүй, батлахаар өргөн бариагүй байгаа хуулийн төслүүдийг тоолоход худал хэлсэн хүнд 20, 30-аар тоологдож байгаа юм.
“Түүхий” төсөв батлагдав
Намрын чуулганы хуралдаанаар УИХ маш түүхий хуулийн төслүүдийг батлан гаргасан юм. Учир нь ирэх оны төсвийг хуульд заасан хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой учраас танхимын бүтцээ өөрчилсөн үедээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг төсвийг хэлэлцүүлэхээр оруулж ирэв. Гэсэн ч МАН-ынхан төсвийг түүхий хэмээн шүүмжилж, 13 яамтай байх бүтэцдээ тохируулан өргөн мэдүүлэх шаардлага тавьсан билээ.
Ингэснээр төсвийг дахин буцааж 13 яаманд тохируулан дахин боловсруулан оруулж ирсэн ч Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тэр үеэр давхар хэлэлцэж Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам тээвэр, Барилга хот байгуулалт зэрэг чухал яамдын сайд нь эзэнгүй болсон үед Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. УИХ-ын гишүүд яамдын бүтцийг өөрчлөх, МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагах, АН-ынхан Их хурлаа хуралдуулж намын даргадаа хариуцлага тооцох, дараагийн сайдад хэн очих вэ гэсэн асуудалд анхаарлаа хандуулсаар 2015 оны төсөв тэр чигээрээ ямар ч тооцоо судалгаагүй батлагдав.
Мөнгөний бодлоготойгоо уялдаагүй, дахин тодотгол хийхгүй бол орлого, зарлагыг хэтэрхий хийсвэр тооцоолсон төсвийн хар гай өнөөдөр гарч, он гараагүй байхад УИХ дахин төсвөө тодотгох асуудлыг өргөн барьж шүүмжлэл өрнүүлж сууна.
2015 оны Төсвийн тодотголыг дагалдан батлуулсан хуулийн төслүүд мөн л эхнээсээ шүүмжлэл дагуулж, төрийн албан хаагчдыг ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлсэн атлаа байшингийн өргөтгөлд дөрөв, таван тэрбумаар төсөвлөж байгаа нь энэ намрын чуулган ямархуу үр дүнтэй болсон бэ гэдгийг харуулж байна.
Иргэдийн амьдралд хэрэгтэй нэг ч хууль баталж чадсангүй
Энэ намрын чуулганаар УИХ-ын даргын хэлсэн хуулийн төслүүдээс ганц нэгхэн хуулийн төсөл батлагджээ. Дээр хэлсэнчлэн төсвийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг, 2015 оны мөнгөний бодлогын баримт бичгийг баталсан. Мөн Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлого, Номын сангийн тухай хууль зэрэг гарын арван хуруунд багтахаар цөөхөн хуулиудыг батлан гаргажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.