Нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал амиа хорлоход нөлөөлж байна
Жил ирэх тусам амиа хорлолт буурах биш нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал зэрэг зүйлээс ихээхэн шалгаалж байгааг сэтгэлзүйчид хэлж байна. Хоногт нэг, долоо хоногт 2-3 амиа хорлох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгааг хуулийн албаныхан ч хэлж байна.
Амиа хорлолтыг 18-30 насныхан эзэлдэг. Харин өсвөр насныхан хийгээд өтөл насныхан амиа хорлох нь байнга биш ч мэр сэр гардаг. Учир нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд амиа хорлох ноцтой шалтгаан байдаггүй. Эцэг эхдээ загнуулж, зодуулснаасаа болж айлгах гээд ч юм уу иймэрхүү тохиолдлоос болж хорлосон байдаг байна. Харин насанд хүрэгчдийн амиа хорлолтод нийгмийн байдал хамгийн их нөлөөлж байгаа аж. Ер нь зөвхөн амиа хорлолт гэхгүй гэмт хэргийн гаралтын ихэнх нь нийгмийн байдлаас нөлөөлж гарсан байдаг. Амиа хорлосон хүмүүсийг архи уусныхаа дараа хорлолоо гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ архи нээх нөлөөлсөн зүйл байдаггүй. Эртнээс бодож төлөвлөөд тэгээд амиа хорлосон байдаг байна.
Амиа хорлосон хүмүүс ар гэр, удам судартай арилашгүй толбо үлдээдэг
Амиа хорлосон хүн ар гэртээ маш том сэв үлдээгээд зогсохгүй түүнийг оршуулах газар ч олддоггүй. Ар гэрийнхэн нь овоо хэдэн цаас өгч байж хаа нэг газар хөдөөлүүлдэг хэдий ч түүний нас барсан талаар хэн нэгэнд хэлэхээс эхлээд лам хар олох гээд асуудлууд маш их байдаг. Энэ нь амиа хорлосон хүн ар гэр, хамаатан садандаа арилашгүй хар толбо үлдээж буй хэрэг юм. Цаашлаад удам судар, үр удамдаа ч гай тарьдаг аюултай. Учир нь амиа хорлосон хүний удамд дахин амиа хорлох үзэгдэл давтагдах гээд байдаг талтайг ахмад, хөгшчүүд хэлдэг. Генээр дамжиж үр хүүхэд нь ч энэ рефлексээр амиа хорлох тохиолдол гардаг гэдгийг учир мэддэг хөгшчүүд хэлж сэрэмжлүүлдэг билээ.
Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд өнөөдөр ямар ч уй гашуу, зовлон зүдгүүр тохиолдож болно гагцхүү цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл эргээд хэвийн болдог. Маргааш таньд юу тохиолдож ч болно гэдгийг санах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна. Тухайн хүн өөрөө юу тарина түүнийгээ хурааж авдаг гэдэгчлэн таниас шалтгаалж ирээдүйн амьдрал чинь өөрчлөгддөг юм шүү.
Эдгэрэшгүй өвчтэй нэгэн ч амьдрахын төлөө тэмцэж байна
Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно.
Дэлхий нийтэд сая сая хүмүүс хорт хавдар, эдгэрэшгүй өвчинтэйгээ тэмцэж байна. Тэд амьдрахыг илүүд үзэж байна. Амьдрахын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа энэ цаг үед эрүүл саруул залуус сэтгэл гутралаа даахгүйгээр амиа хорлоно гэдэг байж боломжгүй үйлдэл мэт. Уг нь ганцхан олдох амьдралд эрүүлээр сэтгэж, байгалийн жам ёсоороо л хорвоог орхивол зохилтой. Гэвч тэд маргааш гэдэг өдрийг үхлээр төсөөлж, бүхнийг орхиод ингээд яваад өгөх нь хамгийн амархан сонголт мэт ташаа ойлгож байна.
Өөрөөр хэлбэл, хамгийн аминчхан, амиа бодсон хүний хийдэг үйлдэл бол амиа хорлолт. Тэд эргэн тойрныг, бусдыг, хайртай хүмүүсээ бодсонгүй. Хүнд нэг өдөр зовлон, амьдрахын аргагүй нөхцөл байдал бий боловч түүнийг даван гарсан цагт бүх зүйл сайхан болно гэдгийг санах хэрэгтэй.
Дэлхийн улс оронд амиа хорлолт хэр байдаг вэ?
Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоод хууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ. Амиа хорлолт хамгийн их улс бол Умард Европ дахь Балтийн гурван том улсын нэг Бүгд Найрамдах Литва улс.3.2 сая хүн амтай энэ улсад амиа хорлолтын тоо хамгийн өндөр буюу 34.1 хувьтай байдаг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд амиа хорлолтын тоо хоёр дахин нэмэгдэж, урьд нь амиа хорлолтын тоогоор тэргүүлдэг байсан Унгар болон Балтийн бусад орнуудын өмнө бичигдэх болжээ. Цаашлаад Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоо өндөртэй улсуудын жагсаалтанд дээрээсээ хоёрт бичигддэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу