39 хүний амь аварсан цагдааг ядаж "Шударга журам" медалиар шагнаасай "

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 14 ・ 3

Нэгэн анд маань цахим хуудастаа бичсэн байж билээ. “Хятадад цахим хуудсаар дүүрэн эдийн засгийн өссөн үзүүлэлтүүд. Монголынхоо сайтууд руу орохоор хар бараан голдууд мэдээлэл байх юм” Нээрээ тийм.

Харин нэгэн гэгээтэй мэдээлэл уншлаа. “Бахархмаар гавьяа байгуулсан ч өөрийгөө дөвийлгөхгүй эгэл даруухан ажлаа амжуулж яваа нэгэн цагдаатай уулзлаа. Түүнийг А.Алтангэрэл гэдэг. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа. Түүнээс олон хүний амь хэрхэн аварсныг нь сонирхлоо. А.Алтангэрэл тун дуу цөөтэй. Хажуугийн нөхөд нь  л өмнөөс нь ярих шинжтэй. Жирийн цагдаа А.Алтангэрэл живэх дөхсөн хүмүүсийг  уснаас гаргаж амийг нь аварчээ. Туул гол руу шумбаж, туучин зугаацаж яваад унаж осолдох дөхсөн хүнийг уснаас гаргасан нь зүгээр түүнй ажил гээд тэр тоохгүй. Гэвч Дүүргийн хэв журмын хэлтсийнхнээс түүн шиг 39 хүний амь аварсан хүн алга. Аварсан хүн нь өндөр настан, хүүхэд, голдуу залуус. А.Алтангэрэл Говь-Алтай аймгийнх. Усгүй газрынх. Гэвч усанд яагаад сайн болсныг асуувал өмнө нь Онцгой байдлын газар ажиллаж байхдаа ус, галаас хүн аврах дасгал сугууль хийдэг байжээ. Тиймээс цагдаагийн газар ирээд Баянзүрх дүүргийн хэв журмын хэлтэст ажиллахдаа Туул голын дагуу эргүүл хийж, дуудлага авахдаа   голын усанд эндэх дөхсөн 39 хүний амь аварчээ”. Бас 27 хүний цогцос уснаас гаргасан юм билээ. Бодлоо. Эгэл жирийн энэ залууг ядаж байгууллага нь шагнасан болов уу.
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бахархал / 2014 12 сар 18/

    ажлаа хийж л явсан, энэ бол миний л ажил гэнэ шүү. чи бол баатар чамайг л баатар гэхгүй юм бол хэнийг баатар гэх юм вэ. ажлаа хийж ч байсан чамааас өөр хүн бараг тэр усруу орохгүй л байсан боловуу даа..... хүн аминдаа дэндүү хайртай байдаг билээ. би лав чамаар бахархаж байна. Цөс ихтэй Монгол цагдаа

    Хариулах
  • Очирбат / 2014 12 сар 15/

    Шагнах хэрэгтэй шүү

    Хариулах
  • Зочин / 2014 12 сар 14/

    ter enee teree geed ***gnal geed neg tomor ogsnoos tsalingiin ni nemeh herteidee odoo iim zaluuchuud mash tsoohon bolson magadgui tsagdaa,ontsgoi baidald l bj boloh taltai . GEHDEE TSAGDAAD MASH OLON ONGIROO SOELGUI HUMUUS OLON BI. ENE ZALUU SHIG ZALUUCHUUD BAS HOWOR SHUU DEE

    Хариулах