Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 14
・ 2

“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм. 2013 онд Францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн нэрт уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр "Сити" дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байжээ. Мөн “Зүрхээр наадагч” кинонд туслах дүр, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамтран “Хайр” жүжгийн дууг дуулж олны хүртээл болгосон.
Түүний хувийн гэрэл зургаас энэ удаад онцлон хүргэж байна. Дашрамд дуулгахад, Дуучин П.Баярцэнгэлтэй хамтран "Дуэт vs Дуэль" нэвтрүүлэгт оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар тэднийг дэмжсэн олон хүмүүс байна. Хэрвээ та саналаа өгч амжаагүй бол Дуэт vs Дуэль хаяг руу орж өгөөрэй.











Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.