Багахангайчууд баярлаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 14

 

Багахангай дүүргийн Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн шинэ жилийн цэнгүүн нутгийн иргэд, намын гишүүдийн дунд амжилттай болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадрах үг хэлсэн юм.

Шинэ жилийн цэнгүүнд хүндэт зочид, намын үе үеийн идэвхитэн гишүүд, дүүргийн энгийн ард зэрэг олон хүнийг хамарч, урлаг соёлын уран бүтээлчид ая дуугаа өргөж, дуу хуур бүжиг наадмаар бялхсан сайхан үдэш болсон юм.

Шинэ оноо угтах энэ баярт мөчид өнгөрч буй жилийнхээ ололт амжилтаа дүгнэж, ирэх ондоо дүүргээ хөгжүүлэх их ажлаа төлөвлөн ярилцаж, шилдгүүдээ шагнаж урамшуулсан юм.

Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр шинэ гишүүдээ хүлээн авч намын батлахыг нь гардуулсан юм. Олон залуус шинэхэн гишүүнээр элсэж, намын үйл ажиллагааг үргэлж дэмжин оролцож, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө бусдыг уриалан хамтран ажиллана гэдгээ хэлж байсан юм.

ш

Эх сурвалж: www.photonews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх