16 хүнээс халдвар илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 01 сар 25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагийн байдлаар 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрчээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлийн нийт халдвар 814 боллоо.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1643 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд 20 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 1169 хүн буюу өвчтөнүүдийн 71,1 хувь эдгэрээд байна.

Өнөөдрийн /2021-01-25/ ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр, Эрүүл мэндийн яамны байранд ажилладаг иргэнээс халдвар илэрсэн талаар мэдээлэл өгчээ.

Тодруулбал, ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтан Б-ын шинжилгээ  батлагдсан байна. ЭМЯ-нд хөл хорио тогтоогоогүй бөгөөд тухайн яамны 190 гаруй ажилтанд шинжилгээ хийхэд вирус нэмж илрээгүй талаар мэдээлэл өгөв. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх