Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эрийн өвөрт орохын тулд ийм гэрээ байгуулж байна!

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 15

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан байдаг.

Гэвч  хуулийг батлах үед зуучлалын гэрлэлт гэсэн ойлголт байгаагүй юм. Орчин үед бол зуучлалын гэрлэлт газар авсан. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 2000 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа холбосон байдаг гэнэ. Эндээс 2238 нь Солонгос хүнтэй гэрлэсэн байдаг. Гадаад хүнтэй гэж бүл болж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Эндээс 65 хувь нь Солонгос эрчүүдийг сонгосон байдаг гэх тоо баримт байгаа юм.  Албан бус тоогоор жилдээ  800 гаруй Монголын охид бүсгүйчүүд Солонгос улсад бэр очдог гэсэн мэдээлэл бий. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн Монголын харъяатаас гарч БНСУ-ын харъяат болсон байдаг байна. Манай улсад зуучлалын гэрлэлт цэцэглэх өнгө аястай байгаа. Ядуу буурай улсад энэ гэрлэлт нь хөгждөг гэж хэлж болно. Хяналтгүй байдгаас болоод Солонгосчуудтай гэр бүл болсон Монгол охид бүсгүйчүүдийн олонх нь зовж , шаналдаг байх нь. Харин БНСУ-ын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр улсын хоорондын хуулийн зөрүүтэй  байдлаас болоод  тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол бэрүүдийн эрх ашиг хохироход хүрч байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагууд хамтран `Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг` судалгаа хийсэн байдаг.  Энэ судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн ихэнх нь Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсаж байгаагаа, зовж шаналж явдагаа илэрхийлсэн байдаг юм.

Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эртэй гэрлэхдээ ямар гэрээ байгуулж байна вэ?

Өнөөдрийг хүртэл манай нийгэмд харийн хүнтэй, тэр дундаа Солонгосчуудтай гэр бүл болохыг хүссэн охид бүсгүйчүүд байсаар л байна. Тэд Солонгосчуудтай гэр бүл болохын тулд зуучлалаар зураг хөрөгөө авахуулж, бичлэг хийлгэж харийнханы өмнө нүцгэлсээр л байна. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ Солонгос эртэй гэр бүл болсон , Солонгосоос зугтаж, оргож байж эх орондоо ирсэн хэд хэдэн охид, бүсгүйүчүүдийн эрхийг хамгаалан ажилласан байдаг. Гэтэл тэд Солонгос эрийг сонгож тус улс руу явахдаа ямар гэрээ байгуулдагаа тус төвийнхөнд үзүүлсэн байгаа юм. Гэрээг уншихад ямар ч эрүүл ухаантай хүн зөвшөөрч гарын үсэг зурахааргүй юм билээ. Харин манай Монгол бүсгүйчүүд тус гэрээг уншихгүйгээр гарын үсгээ зурж Солонгос эрийн өвөрт орсон нь элбэг байдаг байх нь. Өөрөөр хэлбэл харийн хүний эхнэр болж, улс орон, ах дүү хамаатан садан, найз нөхөд, элэг нэгт Монголчуудаа орхиод явж байгаа хэрнээ, яг ямар гэрээн дээр , ямар зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаагаа “анзаарахгүй”, “тоохгүй” гарын үсэг зурж байгаа нь арай л дэндүү гэнэн хатуухан хэлэхэд “ТЭНЭГ” байгааг нь баталж байна. Уншигч та Монгол охид , хүүхнүүдийн Солонгос эрийн гэргий болохдоо ямар гэрээ байгуулж, ямар гэрээг хүлээн зөвшөөрч явдгийг уншаад өөрийн эрхгүй дээрх дүгнэлтийг хийх байх.

Гэрээг бүрэн эхээр нь нийтэллээ

ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

20... оны ... сарын ... өдөрЭнэхүү гэрээг нэг талаас .......................... төлөөлөн ............. нөгөө талаас .................... оршин суух ................... иргэний үнэмлэхтэй ....................... регистрийн дугаартай ........................... нар нь 200... оны ... сарын ...-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна. Монгол улсын иргэн ......... овогтой ................ нь БНСУ-ын иргэн .......................-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно.

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх