Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн барилгаас ялтан оргожээ

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 12 сар 15 ・ 1

Зам тээврийн сайдад нэр дэвшигч МАН-ын Н.Төмөрхүү “Өндөр буянт холдинг” гэдэг барилгын компанитай, намынхаа байрыг барьсан гээд “буянтай ажил” их хийсэн. Гэсэн ч бас буянгүй зүйл зөндөө бий.

Түүний нэг нь хямд төсөр “өртөгтэй” гээд хоригдол ажиллуулдаг явдал юм. ШШГЕГ-ын хорих 421-р ангинд ял эдэлж байсан А.Дашзэвэг нь энэ оны 6-р сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байсан “Өндөр буянт холдинг” компаний барилгаас зөвшөөрөл авалгүй явсан буюу оргосон гэмт хэргийг үйлдсэн.

Тэрээр мэдүүлэхдээ “би “Өндөр буянт холдинг” компаний “Хаппи таун” хорооллын барилга дээр 2014 оны 5-р сарас эхэлж ажилласан, тэр өдөр би барилгын хашаанаас гарч яваад 1-р хороолол хүртэл алхсан, тэнд танил Ариунболдтой уулзан 20 мянган төгрөг аваад буцах санаатай явж байгаад баригдсан, надаас өөр хүмүүс ийм байдлаар явдаг л байсан, тэднийг ердөө гурав хоног сахилгад суулгадаг байтал намайг 34 хоног суулгасан” гэж мэдүүлжээ. Харин хорих ангийнхан оргосон гэж үзэж.

Хорихын удирдлага хоригдлуудын ажиллаж байсан “Өндөр буянт холдинг” компаний “Хаппи таун” хорооллын барилгыг “хориотой бүс” гэж зарлажээ. Ажиллаж байсан хоригдлуудад хэрвээ энэ хориотой бүсээс гарвал оргосонд тооцно хэмээн урьдчилан хатуу сануулж. Оргосон хоригдол тэр оройдоо “Москва” хороолол хавиас баригджээ.

“Өндөр буянт холдинг” компаний барилгаас хоригдол оргосон нь бөөн шуугиан дэгдээж. Хорих ангиас нь гадна цагдаагийн эрлийн бүлэг хүртэл томилогдон ажиллаж эрж хайжээ. Энэ ажиллагаанд нийт 200 мянган төгрөгний зардал гарсныг ялтан ажлын хөлснөөсөө төлөхөөр болж. Хоригдол оргосон нь харуул хамгаалалт муугаас гадна “Өндөр буянт холдинг”-ын Н.Төмөрхүү ихээхэн дархан эрхтэй байсныг харуулж байна. Энэ хэрэгтээ ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Өдгөө энэ хүн төрийн сайд болох нь. Бизнесмэн хүн төрийн албанд орсон нь урьдын зангаа хаяхгүй бизээ.

Хоригдол ажиллуулдаг эрх нь ахин сэргэх биз. Мөн энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр нь хөдөлмөр аюулгүйн журам ноцтой зөрчигдсөнөөс П.П нь паарны хий авах гэж байгаад амиа алдсан хэрэг гарч байжээ.

Үргэлжлэл  бий...

Эх  сурвалж: www.nuuts.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: