З.Буянхишиг хүү “оны шилдэг” сурагчаар тодорлоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 15

Сэлбэ голын ойр ойрчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг уншигч та андахгүй таних биз ээ. Энэ хүү Чингэлтэй дүүрэгт нүүж ирснээс хойш Сэлбэ голын ойролцоох хогийг цэвэрлэх болсон гэдэг. Түүний аав Н.Зоригтбаатар зургаан хүүхэддээ “Гол горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй. Ингэвэл лус савдаг баярлаж, цэмцгэр орчинд амьдарна” гэж захидаг байж. Харин З.Буянхишиг есөн нас хүрч аавын захиасны учрыг мэдэн “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болжээ. Тэрбээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан тухайгаа өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл Монголын хүүхдийн ордноос оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулахад "Шилдэг хүүхэд" номинацид нийслэлийн долоон дүүргийн 51 хүүхэд нэр дэвшсэнээс энэ оны амжилтараа тэргүүлсэн сурагчдыг төрөл тус бүрийн шилдгээр тодруулжээ. Шилдэг сурагчийн “Сайн үйлсийн эзэн” номинацид Сэлбийн голыг гурван жил цэвэрлэж байгаа "эко сурагч" Б.Буянхишиг шалгарсан сайхан мэдээг дуулгалаа. 

Мөн “Урлагийн авьяастан” номинацид Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийн сурагч Б. Өнөржаргал, “Спортын өндөр амжилт” номинацид Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Г. Анужин, Уран бүтээлч авьяастан” номинацид Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас дизайны ангийн сурагч Э. Сарнай, “Хэл уран зохиолын авъяастан” номинацид “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч О. Оюун-эрдэнэ, “Оюун ухаанаар тэргүүлэгч” номинацид "Монгол соробан" төвийн сурагч Т.Төвшинбаярт нар тус тус шалгарсан байна. 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх