С.Төгсцогтыг “төгс” өөрийн болгосон бүсгүй

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 09 сар 23

МУГТ  С.Төгсцогт эхнэрээсээ салсан тухай хэвлэлээр нэг шуугисан ч, хосууд  төд удалгүй буцаж нийлсэн. Түүний гэргийг “Киви” хамтлагийн дуучин Укагийн төрсөн дүү гэдгийг мэдэхгүй хүн ч бараг байхгүй биз.

С.Төгсцогт,  Д.Уранзаяа  нар Т.Гийх-Од хэмээх хөөрхөн хүүтэй ч юуны учир ийн салж, нийлэх болсон нь бас хачирхалтай. Тэднийг мэдэх хүмүүсийн хэлдгээр бол Д.Уранзаяа гавьяат тамирчны араас гүйсээр  байгаад авч суусан гэдэг. Бүр Ука эгчийнхээ гэрт дагуулж очиж, хажуу өрөөнд нь хамтдаа хоносоор байгаад авч суусан гэдэг. Залуу гавьяат ч өөртөө хайртай бүсгүйн сэтгэлд үгүй гэж хэлж чадахгүй байсаар байгаад нэг л өдөр аав болох гэж буйгаа мэдсэнээр тэд нэг гэрт орохоос өөр аргагүй болсон гэх юм билээ. Магадгүй тэдний харилцаа ингэж дийлдэшгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үргэлжилсэн нь өдгөө салж, нийллээ гэх янз бүрийн асуудал гарахад хүргэж байж болох. Гэсэн ч тэгээд хосууд эргэн нэг гэртээ орсон нь яамай даа… 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх