УИХ-ын гишүүд ОО-ийн цаастайгаа ажилдаа ирдэг болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 17

    00 цаас

Саяхан гадны нэгэн төлөөлөгч Монгол Улсын төрийн ордоны нойлд хүндэрээд баларсан тухай онигоо шиг зүйл яригдаж байна. Учир нь тэрээр OO-ийн цаасгүй байгааг нь мэдэлгүй орчихсон юм уу даа? Тэгээд их гайхаж бажигдсан тухай л яригдах болов.


    Мөн одоогоос хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүн М.Зоригт Төрийн ордонд ОО-ийн цаас тасраад хэцүү байгаа талаар жиргэж олон түмний гайхлыг ихэд төрүүлсэн. Гишүүний жиргээ нийгэмд дуулиан тарьж байхтай зэрэгцээд төрийн ордны ОО-иудыг тун шуурхай ОО-ийн цаасаар хангаж байгаа зургийг цахим ертөнцөд байршуулсан.

    Сүүлийн үед төрийн ордны ихэнх ОО-иудыг орой ажлын цаг тарахаар дангинатал түгжээд, ОО-ийн цаасуудыг нь хураагаад авчихдаг болсон талаар саарал ордныхон гайхан ярих болов. Шөнө орой сууж ажиллах хүмүүс ОО-ийн цаастайгаа бай. Өөрсдөө олж ир гэсэн үг юм болов уу даа? Бодвол шөнө ОО-ийн цаас нь алга болчихно гэж боддог юм уу? Эсвэл үнэнгээсээ алга болчихдог юм уу? Төрийн ордоныхон шөнө оройн цагаар ажилладаггүй юм болов уу? Ойлгоход төвөгтэй.

    Засгийн газрын ордныхон өдрийн цагаар заримдаа хүндрэх гээд ОО-ийн цаас сураглан бие биенийхээ өрөөг татах болоод удсан гэнэ. Яарсан сандарсан, бие өвдсөн, гэдэс гүзээ базалсан үед тун хэцүү гэж саарал ордныхон мэдээлэв. Ингээд арга ядсан саарал ордныхон сүүлийн үед ОО-ийн цаастайгаа ажилдаа ирэх болсон байна.

    УИХ-ын зарим гишүүдийн туслахууд дарга нарынхаа ОО-ийн цаасыг ч өрөөндөө бэлдэж эхэлсэн талаар онигоо шиг яриа хөврөх болов. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд нь хүртэл ар гэрээсээ ОО-ийн цаасаа авчирч байгаа бололтой.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх