Д.Отгондалай “Азийн аварга” боллоо

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 02

“Инчён-2014” Азийн наадам таагүй мэдээллээр үргэлжилж байсан ч өнөөдөр баярт мэдээг дууллаа.

Манай тамирчин Д.Отгондалай 60 кг-ын жинд Филиппиний тамирчин Суарез Чарлытай тулалдаж ялалтыг байгуулан "АЛТАН" медалийн эзэн боллоо.

Тэрбээр өчигдөр Японы тамирчин Сатоши Шимизүтэй тулалдаж 3:0 харьцаагаар ялж, мөнгөн медалийн болзол хангасан билээ. Өнөөдөр ийнхүү дахин ялалтыг байгуулан эх орондоо тав дахь алтан медалийг авч ирсэн түүнд баяр хүргье. 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх