Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 21
“МD Тор” гэх барилгын компанийг иргэдийг хулхиддаг гэдгээр нь өдгөө олон нийт андахгүй сайн мэднэ.
Нэгэнтээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж, “МD Тор” тэргүүтэй 50 гаруй барилгын компанийн зөрчлийг илрүүлж байсан билээ. Энэхүү шалгалтаар дээрх компаниуд нийт 560 иргэнд гурван тэрбум төгрөг идсэнийг илрүүлж зөрчлөө арилгах шаардлага өгсөн юм. Тус гурван тэрбум төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийг “MD Тop”, “Тайгам Алтай”, “Тектоник” гэсэн гурван компани учруулсныг олж тогтоосон юм.
Тэр ч бүү хэл “МD Тор” компани нь гэрээгээр халхавчлан иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь залилангийн шинжтэй үйлдэл гэж Цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, чимээ намдаасан. Мөн иргэдийг хулхидсан мөнгөөр тэргүүлсэн “Тайгам Алтай”, “Тектоник” компаниуд ч өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулж дуусаагүй тухай оршин суугчид ч бидэнд хандсан юм.
Тэдний ярьж байгаагаар бол зөвхөн энэ гурван компани ч биш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л барилгын компаниудад иргэдээс квадрат метр хулгайлах сонирхол байдаг гэнэ. Дээр дурдсан барилгын компаниуд зарим орон сууцнаас 5-8 метр квадрат метр идснийг ч тэд дуулгасан юм. Тиймээс хаа газар орон сууц худалдан авч байгаа иргэд эхлээд барилгын зураг төсөл, хэмждэг байгууллагаар хэмжүүлэх нь туйлын зөв гэдгийг анхааруулсан юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.