М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 03

"Инчёон-2014" Азийн наадмын таеквондогийн 54 кг-д тулалдсан манай тамирчин М.Түмэнбаяр Кувейтийн тамирчныг цэвэр, Палестений тамирчныг 11:4-өөр ялж, хүрэл медалийн болзол хангасан. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин 2013 оны дэлхийн аварга Ким Тае Хунтай тулалдаж, 19:4-өөр ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо. 

Арслан клубын тамирчин М.Түмэнбаярын хувьд Азийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны тэквондоч болж түүхэнд үлдсэн бичигдэн үлдлээ. 

Дашрамд дуулгахад, Монголчууд өмнө нь тивийн "олимп"-оос чөлөөт болон сонгомол бөх, буудлага, жүдо, бокс, хөнгөн атлетик, дугуй, үшү зэрэг долоон төрлөөр медаль авч байсан түүхтэй юм. 

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх