Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 22
・ 6
“Шийдлийн” тодотголтой Засгийн газар байгуулагдсанаас хойш чинээндээ тултал бөөгнөрчихөөд байгаа асуудлуудыг шийдэж эхэллээ. Юуны өмнө учир нь олдохгүй олон яамдыг нэгтгэлээ. Улмаар байхгүй болсон яамдуудын байрлаж байсан байруудыг хүүхдийн болон төрөх эмнэлэг болгохоор шийдсэн.

Энэ өвлийн хувьд нийслэлийн иргэдэд хамгийн их тулгамдаж байсан асуудал эмнэлэг байсан. Улсын ирээдүй болсон бяцхан иргэд ханиадад дарлуулж, хажуугаар нь эмнэлгийн шалан дээр хэвтэж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Тийм болохоор яамдууд байрлаж байсан байрыг эмнэлэг болгохоор шийдсэн нь яах аргагүй нүдээ олсон шийдэл байлаа. Хэдийгээр зориулалтын биш ч гэсэн шалан дээр унтаж байсан хүүхдүүд орон дээр гарахаар болж байгаа нь сайшаалтай.
Нөгөө талаар улс орны эдийн засгийг аврахын тулд зоригтой олон алхам хийхээ мэдэгдчихлээ. Аль эрт л хийх ёстой байсан ажлууд уг нь. Өмнө нь засаг барьж байсан нөхдүүд зөвхөн ард түмэнд таалагдахын тулд бугшуулаад яваад байсан улсын төсвийн дарамтууд. Яах вэ, халамжийн тогтолцоо гэж байх ёстой гэдэгт санаа нийлж болно.
Гэхдээ зорилтот бүлэг гэж байх ёстой. Тэгэхгүй тэрбумтны хүүхэд ч, хоногоо хоолоо яая гэж байгаа айлын хүүхдэд адилхан 20 мянган төгрөг өгөх нь зөв шийдэл мөн үү. Хичээл сургуульдаа шамдаад, онц сураад явж байгаа оюутан, баар сав хэсч дөрвөн жилийг өнгөрөөчихөөд, диплом авсан болоод төгсч байгаа нөхөр хоёр адилхан тэтгэлэг авах нь ариун явдал уу гэдгийг ялгах цаг нь болсон.
Үүнийг л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ялгаж, салгах гэсэн хэрэг. Энэ шийдвэрийг хүн бүр хоёр гараа өргөж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Олон янзын хавтгайруулсан халамжийг цэгцлэх асуудал яригдаж байгаа. Тэр дундаас хамгийн түрүүнд хасах нь оюутны элдэв тэтгэлэг. Оюутан гэхээр сурч хөдөлмөрлөж, тэмцэх ёстой залуу хүмүүс төсөөлөгдөнө биз дээ.
Түүнээс биш тэтгэвэрт гарсан өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн мэтээр төсөөлөгдөнө гэж байхгүй баймаар. Гэтэл яасан гэж оюутнуудад автобусаар үнэгүй зорчих карт, сар бүр 70 мянган төгрөг өгөөд байгаа юм. Угтаа бол оюутнууд сурлагадаа шамдаж, хажуугаар цагийн ажил хийж, боломжтой бүх аргаар тэмцэх ёстой. Автобусаар үнэгүй зорчих карт өгснөөр хотоор дураараа сэлгүүцэж хэсч тэнэ гэж байгаатай ялгаа алга. Яах вэ, хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх.
Автобусны мөнгөгүй, үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээрээ хичээлдээ ирээд, орой гэртээ харьдаг оюутнууд олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ яг ийм зорилтот бүлгийнхнээс илүүтэй зүгээр сэлгүүцэгсэд, эсвэл оюутны холбоонд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулаад үнэгүй зорчих эрхийн үнэмлэх авчихсан ажилчид олон байгаа шүү дээ. 70 мянга дээр ч ялгаагүй. Өнөөдөр ямар хамаагүй сургуулийн оюутнуудын 80 хувь нь энэ мөнгөөрөө зүгээр л наргиж, цэнгэж, залуусын хэлдгээр “шоудаж” байна.
Чихээ жаахан “сунгаад” их, дээд сургуулийн хажуугаар яваад үзээрэй. “70 буувал нэг сайхан баардая”, “70 буугаасай, ломбарднаас утсаа авах юмсан”, “70 буучихвал хэдүүлээ нэг сайхан шарсан тахиа авч идье” гэх яриаг хангалттай сонсоно. Үндсэндээ төр засаг борооны дараах мөөг шиг олширсон хэрэгтэй, хэрэггүй олон их, дээд сургуульд сурч байгаа нэртэй хэдэн шоучин нөхдийн баар, уушийн газарт орж архи, шар айраг уух мөнгийг нь бэлтгэж өгч байгаагаас ялгаа алга.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.