Бизнес
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 09 сар 07
Голомт банк таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд нийт 102 азтаныг тодруулж, супер шагналаар харилцагчдаа урамшуулахаар бэлдээд байна. “Витамин ₮” аян 2021.09.01-2021.12.31-нийг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд амжиж хуримтлал үүсгэн, сугалаанд оролцох боломжтой.
Та болон таны гэр бүлийг хуримтлалтай болгож, санхүүгийн дархлааг тань дэмжих “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох вэ?
1-р алхам: Голомт банкны салбараар үйлчлүүлэх эсвэл Интернэт банк, Смарт банк ашиглан төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээх, орлого хийх, хугацаагаа сунгаснаар урамшуулалт аянд оролцоно.
2-р алхам: Хадгаламж нээлгэсэн мөнгөн дүн болон орлогын хэмжээнээс хамааран сугалааны эрх үүсэх ба таны сугалааны мэдээлэл хадгаламждаа орлого хийснээс хойш 2 өдрийн дараа SocialPay аппликэйшнд бүртгэгдэнэ. Та сугалааны эрхээ SocialPay аппликэйшний “Голомт-Лояалти” цэсээс шалгаарай.
Сугалааны эрх үүсэх нөхцөл:
• Шинээр хадгаламж нээлгэсэн мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа
• Хугацаатай хадгаламждаа хийсэн 100,000₮-ийн орлого тутамд 1 сугалаа
• Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1 сугалаа олгоно.
3-р алхам: Долоо хоног бүрийн Баасан гарагт Голомт банкны албан ёсны https://www.facebook.com/Golomtbank хуудас болон https://ikon.mn/ хуудсуудад азтан шалгаруулах арга хэмжээг шууд дамжуулан хүргэнэ.
Харилцагч та https://www.golomtbank.com/ хуудас эсвэл лавлах төвийн 1800-1646 дугаараас төгрөгийн, хугацаатай хадгаламж болон “Витамин ₮” аяны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.