Төрийн банк: Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аянд нэгдлээ

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 10 сар 04

Энэ сарын нэгэнд буюу өнгөрөгч баасан гаригт Төв аймгийн Зуунмод хотод Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Шпаркассе” банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар нээн эхлүүлсэн байна.

2016 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн.

Монгол улсын 21 аймагт өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн банкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд нэгдэж хүүхдийн хадгаламж, сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүнүүдээ сурталчлан таниулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж, хуримтлал шинээр нээлгэсэн болон хадгамжиндаа орлого хийсэн хүүхэд бүрт сугалаа явуулж 10 хүүхдэд сурагчийн карт 30,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулж, 1 хүүхдэд хуримтлал үүсгэн мөнгөн урамшуулал олголоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх