Мэндчилгээ

Бизнес ・Нийтэлсэн: Баярмаа 2014 12 сар 24

Та бүхэнд Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Одоогоос 36 жилийн тэртээ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдан ашиглалтанд орсон нь Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр нь Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна.

        2014 оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлж нийт 1,2 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж улсын болон орон нутгийн төсөвт 377,4 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

            "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн удирдлагын багийн зүгээс Хүний нөөц, Бараа материалын худалдан авалт, Санхүү-Эдийн засгийн үйл ажиллагааг Ил тод болгох, Осол аваарь, Авлига, Улс төрөөс Ангид байх, Геологи, Техник, Хаалт-Хөгжлийн бодлого Тодорхой байх гэсэн үндсэн чиглэлүүдийг баримтлан ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.

            Мөн түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг эрчим хүч бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар боловсронгуй болгож, үйлдвэрийн хүчин чадлыг 2015 оноос жилд 32 сая тонн хүдэр боловсруулах болгон нэмэгдүүлэх, нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулах, улмаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн олон ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Уул Уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж ирсэн үе үеийн Уурхайчид та бүхнийхээ хичээл зүтгэлийг дурсан санаж, талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд ажлын амжилт, хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх