Эдийн засаг
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 10 сар 03
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсөв.
Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна.
Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өслөө.
Монгол Улсад өрийн хямрал бодитоор нүүрлээд байхад Засгийн газар дахин БНХАУ-аас 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа.
Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар улсад нийт 107 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаагаас 54’389 аж ахуйн нэгж буюу 50,8 хувь нь үйл ажиллагаагаа түр буюу бүрмөсөн зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан байна.
Энэ бүхэн нь эдийн засаг элгээрээ мөлхөж байгааг илтгэж байгаа юм. Тодруулбал, энэ жилийн төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр дутаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байна. Монгол улсын нийт өр ДНБ-ий 65.6-д хүрэхээр байна. Чанаргүй зээл он гарсаар 40 хувиар өссөн. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин буурсан. Энэ мэтээр эдийн засгийн хямрал үргэлжилсээр байгаа бөгөөд энэ бол Монгол улсын эдийн засгийн бодит дүгнэлт юм.
А.Маша
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.