Дорнод аймгийн нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт мод бэлтгэж байсныг хилчид илрүүлэн зогсоосон байна. Халх голын хилийн отрядын хариуцсан хэсэг дэх улсын хилийн шугамнаас найман км зайд "Портер" маркийн машинтай хүмүүс хилийн зурваст орсон мөрөөр хилчид шалгахад Дорнод аймгийн харъяат гурван хүн хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байжээ. Хилчид өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тэднийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоод, явуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.