Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 25
・ 6
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар савласан цэвэр усны чанар аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Аймаг нийслэлийн 54 үйлдвэрийг хамруулан шинжилгээ хийжээ. Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43.5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3.8 хувьд 100 мл усанд E coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмжгүй, лонх савыг зааврын дагуу угаадаггүй, ариутгал хийдэггүй, халдваргүйтлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлжээ.
Дээжний 9.09 хувьд хатуулаг, 10.9 хувьд хлорын ион илэрсэн бөгөөд магнийн, сульфатын, нитратын ион хэмжээнээс их гарсан нь үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулдаггүй энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, ус цэвэршүүлэхэд хэрэглэж байгаа шүүлтүүрийг хугацаанд нь сольдоггүйтэй холбоотой юм байна. Мөн зарим аймгийн цэвэр усны үйлдвэрүүд сав угаах тоног төхөөрөмжгүйгээс лонхыг гурван дамжлагаар угаадаг, шүүсэн усыг нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж цэвэр усыг бохирдуулж байжээ.
Шалгалтаар үйлдвэрийн ажилчдын 13 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагддаггүй байсан байна. МХЕГ-аас эрүүл ахуйн дэглэм алдагдаж олныг хоол хүнсээр дамжих хордлогод оруулж болзошгүй байгаа цэвэр усны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.