Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 25
・ 1
Эрүүл мэндийн салбар өнөөдөр бусад салбараас хамгийн хүнд байна. Эмнэлэгүүд нь ачааллаа даахаа болиод байгаа. Ялангуяа эхчүүд, хүүхдүүд эмнэлэгийн хонгилд шавааралдаад хэвтэж байна. Ийм үед эмч, сувилагч нар борив бохис хийлгүй ажиллаж буй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва мэтийн дарга нар нь цалингийн сангаасаа элдэв нэмэгдэл авч хууль бусаар цалинжиж байгаа ажээ. Энэ тухай хяналтын байгууллагад мэдэгдэж тэднийг шалгуулахыг хүссэн нягтлан бодогчоо өнгөрсөн хавар ажлаас халсан байв. Хууль зөрчсөн дарга нараа шалгуулах хүсэлт гаргасан нягтлан бодогчийг Б.Оюунгэрэл гэдэг. Тэрбээр шүүхээр заргалдаж явсаар саяхан ажилдаа буцаж оржээ. Шүүхийн шийдвэр түүний талд гарч, үнэдслэлгүйгээр ажлаас халагдсан нь тогтоогдсон юм. Гэвч ажилдаа буцаж орсоноос нь хойш Ц.Лхагва дарга нь түүнийг элдвээр дарамталж буй сурагтай.
Ц.Лхагва дарга их дураараа эр. Эмнэлэгийнх нь хүүхдийн тасагт олгосон “Соната-6” маркын автомашиныг тэр өөрийн хувийн унаа болгоод байна. Мөн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнуудынхаа сарын цалинг үндэслэлгүйгээр нэмж олгосоор өнөөдөр цалингийн зардлаа хэтрүүлээд байгаа ажээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.