Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 12 сар 25
Жилийн өмнөх шав тавих ёслол. Төлөвлөгөө ёсоор бол Богдын хөшөө өнгөрсөн намар сүндэрлэх байв.
Үүний дараахан нийслэлийн Засаг даргын захирамж гарч VIII Богд Жавзандамбын хөшөөний загварыг шалгаруулах уралдааныг нийт уран бүтээлчдийн дунд тавдугаар сарын 05-наас долдугаар 01-ны хооронд зарлажээ. Уралдаанд ирүүлсэн найман уран бүтээлчийн загвартай ажлын хэсгийнхэн танилцаад хангалтгүй гэж дүгнэсэн юм байна. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектур, дизайны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Гансэлэмээс тодруулахад,
-Монголын урчуудын эвлэл, Монголын архитекторчдын эвлэл, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, МУБИС, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей зэрэг байгууллагуудын уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид багтсан ажлын хэсэг уралдаанд ирсэн загваруудтай танилцаад шаардлага хангахгүй байна гэж үзсэн.Хөшөөний загварт түүхэн хүнийх нь онцлогыг тод харуулсан эсэх, бэлгэдлийн шинж, урлагийн бүтээл талаас нь гэх мэтээр нэлээд олон шалгуур тавьсан. Харамсалтай нь манай уран бүтээлчид тун идэвхгүй оролцлоо. Уг нь санаачилсан загвар нь шалгараад түүний дагуу Богд Жавзандамбын хөшөөг барьж босгоно гэдэг тухайн уран бүтээлчийн хувьд нэр хүндийн асуудал. Нөгөө талаас бүтээлээ мөнхжүүлэх сайхан боломж шүү дээ хэмээн ярилаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.