Бизнес
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 12 сар 07
Монгол Улсын тэргүүлэгч корпорацуудад өөр хоорондоо мэдлэг туршлагаа солилцох, олон улсын менежментийн чиг хандлагаас суралцах боломжийг олгох зорилготой “Менежментийн форум” арга хэмжээг Голомт банк 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсын томоохон аж ахуй нэгжүүд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан ба Голомт банк хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.
“Менежментийн форум-2021” арга хэмжээ нь 12-р сарын 2-ны өдөр “Sharing is caring” уриан дор зохион байгуулагдаж, Монголын топ 150 компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд уригдан оролцлоо.
Эдийн засгийн нөхцөл байдал тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед бизнесийн салбарын топууд нэг дор цугласан нь дотооддоо өрсөлдөх бус гадагшаа чиглэх, дэлхийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад менежментийн туршлагуудаа хуваалцах, нэгдэн ажиллахад түлхэц болж өглөө.
Уг арга хэмжээнд Голомт банкийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал оролцож, “Бизнес процессын роботжсон автоматжуулалт”-ын талаар илтгэл тавин, байгууллагын өрсөлдөх чадвар, ажлын бүтээмж болон үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх шинэ үеийн арга, хэрэгсэл, технологийн сүүлийн үеийн шийдлүүдийн талаар хуваалцлаа.
“Менежментийн форум-2021” хурлыг хамтран зохион байгуулсан Мандал Санхүүгийн нэгдэл, Апу компани, Юнител групп, Хас банк, Премиум групп, Интелмайнд компани, М-Си-Эс Инвестментийн хамт олонд талархал илэрхийлье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.