Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 12 сар 09

Өнөөдөр /2021.12.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Үүнтэй холбогдуулан хууль санаачлагч гишүүн Н.Учрал үг хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр гурван хуулийн төслийг баталж байна. Эдгээр хуулиудын хүрээнд, хамгийн наад захын жишээ нь иргэн 16 нас хүрээд тоон гарын үсгээ баталгаажуулдаг болно. Ингэснээр хүнд суртал багасах, авлигын индекс буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь харагдаж байгаа. Тоон гарын үсгээрээ цалингийн зээлийг ч 5 минутад авдаг болно. Хуулиудыг цахим хөгжлийн хурдасгуур болгож чадвал, хүнээс хараат биш болсноор төрийн ажил ил тод, шударга болно.
УИХ-ын зүгээс ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана гэдгээ хэлж байна” гэлээ.
Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.