Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2021 12 сар 09
АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын сонгогдсон дарга гэх М.Тулгат: "Маргааш бол олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдөр бол ардчилсан хувьсгалын анхны жагсаал болж байсан түүхтэй. Маргааш хүний эрхийн нээлттэй цуглааныг зохион байгуулна. Энэ цуглаанд ирж, үгээ хэлээрэй гэж иргэдийгээ урьж байна. МАН 30-р их хурлаа хийж, хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавина гэж ярьсан. Бид хүний эрхийн чиглэлээр МАН-тай хамтран ажиллахад таатай байх болно " гэв. Харин АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү :
"Бид Дээд Шүүхэд М.Тулгат даргыг бүртгүүлэхээр материалаа өгсөн. Нэн даруй шийдэж өгөхийг дээд шүүхээс шаардаж байна. Төрийн сонгуульд орох болохоор хууль ёсны хүмүүс нь энд байна гэсэн байдлаар шийдээд байдаг хирнээ улс төрийн хэвийн үйл ажиллагаа явуулах гэхээр өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнд байдаг шүүх, хуулийн хараанд байдаг хүмүүс бойкот хийгээд байгаа. Би намынхаа гишүүдэд хандаж хэлье. Нөгөө төөрсөн хонинууд минь буцаж ир гэдэг шиг МАН-ын гар хөл бололгүй, М.Тулгат дарга дээрээ нэгдээд, хамтдаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе.
УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэл ч гэсэн төрд тангараг өргөсөн үүргээ биелүүлж, хуулийг хүндэтгэж, Дээд шүүхийн бүртгэлд саад болохгүй байгаасай гэж уриалж байгаа. Тамга, тэмдэг хуулийн дагуу энэ талд байгаа. АН-ын ЕНБДаргын гарын үсгийг хууль ёсных гэдгийг Дээд Шүүх, СЕХ зөвшөөрсөн. Дээд шүүхийн бүртгэл өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа гэж би сонссон " хэмээсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.