Утаагаар улс төр хийхгүй ээ, угаартаж үхнэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 01 сар 14 ・ 2
“Чи улстөрийг сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Яг түүнтэй адил хүн бүр утааны асуудлыг дулааны улиралд мартаж, хүйтэнд санаж, мэдэрч, тэр хэрээрээ бухимдсаар ирсэн.
 
Товчхондоо та гэр хороололд байдаггүй, гал түлдэггүй гэж “том” дуугарч, цэрвэж амьдарсан ч өвлийн улиралд гадаад руу нисчихдэггүй л юм бол УТААНААС холдож чадахгүй.
Тэгсэн хэрнээ асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлгэцийн араас харааж, халаглахаас өөрийг хийхгүй суугаад л байх уу.
 
 
Энэ удаа утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг өөртөө авч, асуудлыг багцлан шийдвэрлэхийг хичээж яваа нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан байж таарав.
 
 
Тэр ч утгаараа БОАЖЯ утааны хоруу чанар хийгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг олны анхааралд оруулж чадлаа. Үнэндээ өмнө нь агаарын бохирдлын талаар хэн нэгэн дарга, цэрэг олон нийтэд ярилцлага өгөх нь бүү хэл мэдээлэл ч өгдөггүй байсан. Харин энэ удаагийн БОАЖЯ-ныхан утаа, агаарын бохирдлын талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн, Даваа гараг бүр 10:00 цагаас тогтмол мэдээлэл өгч, агаарын чанарын  тухай  үнэнийг олон нийтэд хүргэж байгаа.
Энэ нь Н.Уртнасан сайд тэргүүтнүүд айж, ичиж зугтахгүй, харин ч утаа хаана ихээр нэмэгдэж, шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодруулахаар ажилласаар байгааг харуулж буй хэрэг.
Угаасаа утаагаар улстөржвөл арилахгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас хэн хүнгүй мэддэг болсон. Олон нийтэд БОАЖЯ-ныхан л утааг бууруулж, агаарын бохирдлыг сайжруулна гэсэн ойлголт байдаг. Гэвч цаанаа бол Засгийн газар бүхэлдээ, бас бүх сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах төсөв гэж бий.
 
 
Хамтдаа бус дор бүрнээ ямар нэг ажил хийсэн ч хэрэгжилтийн шатанд үр дүн муутай байсныг өнөөдрийн их УТАА гэрчилнэ.  
 
 
Тиймээс ч энэ удаагийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан харин ч нээлттэй байж, нийтээрээ хамтын хүчээр ажиллавал утааны асуудлыг цэгцлэх боломжтой гэж үзсэн. Харин “дэвсэж алах” гэсэн шиг түмэн олноороо боорлоод, улстөржүүлээд байвал иргэд утаатайгаа үлдэж, түүнийг хорлож,  орлох хүн харин ард нь “алгаа ташин” суух байх.
Утаагаар улстөржиж болдоггүйн жишээг бултаараа хэдэн жил ч харав даа.
 
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2022 01 сар 16/

    Туужуу шиг толгойтой гичий юу гээд иргэдийн эрхэнд халдаад айл гэр прокурорын зөвшөөрөлгүй нэгжиж хүн байцаагаад яваад байна. Хүний эрх, хууль энэ тэр гэж гэж бүр байхгүй болсон уу. Дрон нисгэж айл шалгана ч гэх шиг дураараа янхан бэ. Чамд тийм эрх хэн өгсөн юм. Хариулаарай шулам минь.

    Хариулах
  • Зочин / 2022 01 сар 15/

    Эд чинь утаагаар л улс төр хийж өдий хүрээ биз дээ. Шахмал ч гэнэ үү, сайжруулсан ч гэнэ үү угаасан нүүрсний хаягдлыг юу нь мэдэгдэхгүй хятадын нэг юмаар зуураад нүүрс сайжирна гэж юу байх билээ. Нэг өвөл утаа багассан хэрэг биш, агаарын урвуу урсгал бага байснаас л утаа багассан юм шиг сэтгэгдэл хү

    Хариулах