Буриадын гаалийн албаныхан Монголчуудаас 7000 хос гутал хураан авчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29
 

1405300988_dsc_0170

ОХУ, Монголын хороонд визгүй зорчдог  болоод  байгаа. Энэ нь хоёр орны иргэдийн амьжиргаанд эерэг үр дүн авчирч байна.  Гэвч хил гаалийн орчинд одоогоор нэлээд хүндрэл учирч буй аж. Урьд нь манайхаас Оросын хил дээр өдөрт  500 орчим машин очдог байсан бол одоо гурав дахин өсчээ. Оросын хил гаалийн албаныхан ч манайханд нэлээд чанга хандаж байна. Монголчууд л болсон хойно хэнэггүй, болж л өгөв ёс журмыг бүелүүлэхгүй   элдвээр аашлах нь түгээмэл.  Тиймээс  элдэв зөрчилд өртөж байна. Оросоос Монгол руу орж ирсэн зорчигчдын дунд ч бас но-той хүмүүс цөөнгүй. Саяхан нэгэн Орос эр 22-ын товчооны орчимд машин засаад зогсож байсан Монгол хүнийг дайрч амийг нь хөнөөсөн.

Оросын хил давж Буриад руу явж орсон манай наймаачдын дунд хууль бусаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд хамаг юмаа хураалгах явдал ч олон гарчээ. Саяхан Буриадын гаалийн албанаас Монголчуудын 7000 орчим хос гутлыг  хурааж авсан байна.  Мөн тэмээний ноосон оймс  500 гаруй хосыг хураажээ. Буриадын гаальд хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг тус улсын асрамжийн  байгууллагад шилжүүлсэн байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх