“Цус ойртсон” “Баян хайрхан” СӨХ –ны нотой үйл ажиллагаа

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2015 01 сар 04 ・ 2

Өнөөдөр манай улсад нийт 766 СӨХ/Сууц өмчлөгчдийн холбоо/ ажиллаж байгаагийн 682 нь нийслэлд бий. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны зарим нь оршин суугчдийн эрх ашгийг зөрчиж, ойр тойрны хүмүүсээ ажилд авч өөрийн “вант улс”-ыг байгуулан халаасаа түнтийлгэдэг нь нууц биш.  Тэгвэл  2007 оноос хойш “но”-той үйл ажиллагаа явуулж байгаа  “Баянхайрхан” СӨХ-ны талаар  энэ удаад онцолж байна.

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 27-р хороонд “Баянхайрхан” СӨХ Алтны 2а, МИАТ-ын 2б, ТЭЦ-3а, РазнаИмпексийн 35а, 35б, “ХүнсТрэйд”-ын 6а,6б, Хилийн цэргийн 24, Бөөний худалдааны 24, Хилийн цэргийн 49 болон 30айлын орон сууцыг хамруулан нийт 11 орон сууцны 387 өрх, подволын 50 гаруй түрээслэгчийг хамарсан үйл ажиллагаа явуулж иржээ.  Сонгинохайрхан дүүргийн  ЗДТГ-ын ойролцоох  байрнуудын засвар үйлчилгээг хариуцдаг СӨХ өнгөрсөн хугацаанд оршин суугчдаа  “бөөрөлхсөн” үйл ажиллагаа явуулсаар байсан бөгөөд үүнийг оршин суугчид эсэргүүцэн тэмцсээр байгаа ажээ.  

Өнөөдөр тус СӨХ-ын айлууд сардаа 5000-8000 төгрөг төлдөг ч  цахилгаан нь байнга тасардаг, халаалт хэмжээ норомдоо ирдэггүй, халуун хүйтэн ус байнга тасалддаг, дөрвөн давхраас дээш халуун ус гардаггүй учир гэр хорооллын өрх шиг усны саванд ус тосож нөөцөлдөг байна. Ийм байхад СӨХ нь  холбогдох шатны байгууллагуудад гэрээнд заасан  шаардлага тавьж анхаардаггүй, бүх байрны дээврээс ус гоожиж, цантдаг, стандартын ногоон байгууламжгүй, автомашины зориулалтын зогсоолгүй, хүүхдийн тоглох талбай, хөгшдийн амрах сүүдрэвчгүй, орц гэрэлгүй, бохир, заваан, архидан согтууралт газар авсан, орцны болон дээврийн засвар үйлчилгээ хийдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахдаггүй.  Үүрэгт ажлаа олигтой хийхгүй байгаа энэ байдлыг нь хэлж  зүй ёсны шаардлага тавьсан холбооны гишүүд, оршин суугчдын саналыг үл тоомсорлож, оршин суугчдын хураамжаар цалинжихын зэрэгцээ өөрсдийгөө шагнаж урамшуулаг, шаардлага тависан оршин суугчдыг хэл амаар доромжлох, зодож танхайрсан хэрэг хүртэл гарчээ.

Мөн ТУЗ-ын бүрэлдэхүүн 2006 оноос “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-д ирц бүрэлддэггүй гэх шалтаг тоочиж тайлангийн хурлыг 9 жил хийлгүй явснаар гишүүдийн сар бүрийн хураамж, подволын түрээсийн орлого юунд хэрхэн, яаж зарцуулагдаж байгаа нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Энд нэг тооцоо хийцгээе. Нийт 11 байрны 387 өрх сардаа 5000-8000 төгрөг төлдөг. Үүнийг хамгийн багаар нь бодвол 1 935 000 төгрөг болно.  Үүн дээр 57 подвалийн түрээс нэмэгдэнэ.  Подваль түрээслэгчид сардаа 50 000- 80 000 төгрөг төлдөг гэж байгаа.  Үүнийг хамгийн багаар нь тооцвол сардаа 2 850 000 төгрөг болж байна.  Тэгэхээр “Баянхайрхан” СӨХ-ны сарын орлого хамгийн багадаа 4 785 000, жилдээ 57 420 000 төгрөг болж байна.  Тэгэхээр сүүлийн 9 жилийн  турш  57 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь эргэлзээ, хардалт төрүүлж байна.  

ТУЗ-ын гишүүд хэрхэн сонгогдсон нь мөн л тодорхойгүй. Одоогийн Удирдах зөвлөл 2007 оноос хойш ямарч өөрчлөлт шинэчлэлтгүй, зөвхөн танил тал найз нөхдийн хүрээний хүмүүс удирдах зөвлөлийг бүрэлдүүлэх болжээ. Уг нь байр бүрээс нэг төлөөлөө нийтийн хурлаар сонгодог эрхзүйн зохицуулалттай боловч энэ нь хэрэгжихээ байж нэг байр нэг орц зэргэлдээ хаалганы найз нөхөд /3а-22, 23т, 6б-50,58-д оршин суугчид/ удирдах зөвлөлд орсон байх юм. Тухайлбал:

 

Байр, тоот

Овог.Нэр

Нас

ТУЗ-д орсон он

ТУЗ-д ажилсан жил

1.       

6а-18

П.Алтантуяа

51

тодорхойгүй

2.       

6б-50

Авирмэд

82

2004

10

3.       

6б-58

Адъяа

77

тодорхойгүй

4.       

ХЦ49-30

Лхагвасүрэн

 

2003

11

5.       

ХЦ24-18

Амарсайхан

 

2003

11

6.       

БХ24-1

Ганхүү

77

тодорхойгүй

7.       

2а-20

Баяндай

77

2004

10

8.       

2б-30

Хишигсүрэн

57

1998

16

9.       

3а-23

Бямбажав

55

2003

11

10.   

3а-22

В.Цогбаяр

55

2003

11

11.   

35б-

Сумъяа

51

2004

10

 

Засвар үйлчилгээ чанаргүй хийдэг  зөвхөн нэг жишээг энд дурьдая. Өнгөрсөн жил   6А байрын  дээврийг зассан ч өнөөх нь нэг жилийн нүүр үзэлгүй дээд давхрын бүх айл таазнаасаа  чийг даан мөөгөнцөрдөж эхэлсэн байгаа юм.  Мөн орцонд нь засвар хийсэн гэж байгаа алаг тарлан үнээ шиг л болсон байна.  

Энэ мэтээр олон нотой үйл ажиллагаа явуулсаар байхад тус  СХД-ийн дүүргийн иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга н.Чинболд нар мэдсэн ч  мэдээгүй юм шиг байдаг ажээ.  Үүгээр ч зогсохгүй СӨХ-ны  санхүү, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, удирдах зөвлөлийг шинэчлэх хурлыг 140 гаруй иргэд дэмжин хурал зарлахад 27-р хорооны засаг дарга Доржсүрэн нь иргэний танхимыг түлхүүрийг өгөхгүй цоожлож хурал санаатайгаар тасалдуулсан байгаа юм.  

 Энэ мэтээр асуудал байхад  яагаад  тус СӨХ санхүүгийн тайлангаа тавьж, СӨХ-ны хурлыг хуралдуулахгүй байгаа нь хэн нэгэн халаасаа түнтийлгэж байна гэсэн эргэлзээг төрүүлж байгаа.  Тиймээс  оршин суугчид  2015-01-11-ны ням гарагт хуралдахаар төлөвлөөд байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 11/

    манай улс шиг нийтийн зориулалттай байранд СӨХ байх хэрэггүй юм.Зардал өндөр болооод байгайй Тиймээс СӨХ татан буулгаж, орон сууцны конторуудад өгөх хээрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 04/

    ***** setguulch ve uund chini soh yamarch hamaaralgui ehleed huuli durmee medej baij bicheech *****ee

    Хариулах