Ээж, хүүхдийг ялгаварлах хэрэг байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 04 ・ 5

Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах аргаа сүйвэгчилж эхлээд байгаа билээ.

Энэ оны төвсийг танах талаар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү таналтанд орсон хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд мөн одонгийн мөнгийг ялгавартай олгоно гэснээр иргэдийн болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. 

2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тэгвэл энэ оноос зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргав. 20 мянган төгрөгөөс хэмнэлт хийх гэж байхаар оронд нь дэд сайд нараа цомхотго, гадаад, дотоод руу зугаалдаг зардлаа танахыг зөвлөсөн. Гэвч тэдний энэ саналыг хэсэг бүлэг нөхөд хүлээж аваагүй юм. Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгосон байна. 

Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоно гэдэг нь айлын хүүхдийг алаг үзэж буйтай агаар нэг буй. Хорин мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасах гэнэ. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулах аж. 

Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр сууриа илэрхийлсэн.

Түүнчлэн бас нэгэн ялгавартай хандаж төсвийн тандалданд өртсөн халамж бол Одонгийн мөнгө юм. Тодруулбал, Одонгийн мөнгийг ээжүүдэд олгохдоо хүүхэд нь 0-18 хүртэлх насных байхаар хязгаарлаж өгнө. Ингэхгүй бол одонтой ээжийн хүүхдүүд нь нас бие гүйцэж өвөө, эмээ болсон атал жил тутамд нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 100.000-200.000 төгрөг авдаг буруу тогтолцоо үйлчилсээр байна гэж Засгаас үзсэн.

Ийнхүү төсвийн таналт нэрээр ээж, хүүхдэд ялгавартай хандах нь зөв үү?

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 05/

    Huuhdin mngo hasna gdg hn buruu bn

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    aaaaas

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох нь зөв харин одонтой эхчүүдийн хувьд хүүхдүүдээ зав хүн болгож өсгөсөн д нь өгөх хэрэгтэй. Олон хүүхэдтэй нэрийдлээр ********ан адгуусны үржлээр үржсэн эхчүүдэд өгөхгүй байх нь зөв

    1
    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    Ene heden 76gaa tsalingui ajilluulaach

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    Одонтой эхчүүдийн олгох нь зүйтэй үүнээс өөрөөр хэмнэх их олон бий дээ

    1
    Хариулах