Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 05
УИХ дахь намын бүлгүүд “Хугацаандаа амжиж баталлаа” хэмээн гавьяа байгуулсан аятай зарлаад байсан 2015 оны төсөв “шал түүхий” байжээ. Ц.Нямдорж гишүүний “Бид сууж байж арай гайгүй болгосон” гэж магтаж байсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
/Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэх хуулийн төсөл мөн өргөн баригдсан мэдээлэл байна/. Хуулийн хугацаандаа амжих гэж “халтуурдсанаа” засах гэж байгаа нь энэ. Одоо УИХ төсвийг жинхэнээсээ хэлэлцэнэ.
Сангийн яамнаас хэвлэлийн хурал зарлан байж олон нийтэд тараасан “Бодитой” төсөв болсон” гэсэн сурталчилгаа худлаа. Харин ч орлогоо нэг их наяд төгрөгөөр илүү тооцож алдаа гаргажээ. Тиймээс энэ хэмжээний орлого, зарлагыг хасч зохицуулах хэрэг гараад байна. Өөрөөр хэлбэл, төсөв батлах үед яригдаж байсан цалин тэтгэврийг нэмэх, нийгмийн халамжийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлууд яаж ч магадгүй байдалд буцаж ирээд байгаа юм.
Орлого тасрах болсон үндсэн шалтгааны нэг нь экспортын гол бүтээгдэхүүн буюу Монгол Улсын орлогын үндсэн эх үүсвэр болсон нүүрс, зэс, алтны үнийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд бичсэнээс хавьгүй өндөр тооцсон явдал гэсэн дүгнэлтийг олонх эдийн засагч хэлж буй. Төсвийн хүрээний мэдэгдэлд “Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2015 онд 1 тонн нь 6080.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 1 тонн нь 71.7 ам.доллар, коксжих нүүрсний хувьд 1 тонн нь 60.9 ам.доллар байхаар тус тус тооцлоо.
Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ 1 тонн нь 2015 онд 6.533.3 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 77.4 ам.доллар байх хандлагатай байна” гэж бичсэн байсан. Үүнээс хойш улсын төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлдэг буюу “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр дэлхийн зах зээл дээр дээрх үнэ өсөх хандлага огт гараагүй. Харин гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй алтны хувьд харьцангуй өөдрөг төсөөлөлтэй байна.
Нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог орнуудын нэг нь Австрали. Тиймээс Австралийн биржүүд, тэндхийн шинжээчдийн таамаглал харьцангуй бодитой байдаг. Австралийн BREE 2015 онд коксжих нүүрсний дундаж үнэ 123 ам.доллар байна хэмээн таамаглажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адилхан, өсөлт байхгүй гэсэн үг юм. Ингэж таамаглах болсон шалтгаанаа БНХАУ, Канад, ОХУ, АНУ, Австрали улсууд олборлолтоо нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарласан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.