2015 онд Монголд болох, монголчууд оролцох арга хэмжээнүүд

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 05

Өнгөрсөн 2014 онд Монгол Улс, монголчууд дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. 2015 онд Монголыг зорих гадаадынхны тоо нэмэгдэж, монголчууд дэлхийн тавцанд амжилтаа дархлах бизээ. Ингээд энэ онд Монголд болох олон улсын арга хэмжээ, тэмцээнүүд болон хилийн чанадад болох монголчууд оролцох үйл явдлуудын талаар мэдээллийг хүргэе.               

 

             

 

1.

Аялал жуулчлалын олон улсын нэр хүнд бүхий үзэсгэлэн худалдаа “ITB Berlin-2015”-д Монгол Улс Түнш орноор оролцоно. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь жилд нэг улсыг Түнш орноор сонгодог бөгөөд тухай орны сурталчилгааг олон улсын мэргэжлийн аялал жуулчлалын зах зээлд танилцуулдгаараа онцлог юм.

 

 

 

2.

"Авьяаслаг монголчууд" шоу 2015 онд “Монгол HD” сувгаар цацагдана. “Syco Entertainment” болон “FremantleMedia”-тай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулдаг энэхүү шоу нь тухайн улс орон бүрийн онцлогийг илэрхийлсэн хувилбартай байдаг аж. Нэрт хөтлөгч Саймон Ковеллын хөтлөн явуулдаг энэ шоу зохиогдож байгаа 67 дахь улс нь Монгол болох юм байна.  

 

 

 

3.

Дэлхийн чансаа өндөртэй "Мотокросс гран при" буюу мотоциклын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сард болно. Олон улсын Мотоциклын холбоо болон Европын Мотоциклын холбооны дэд ерөнхийлөгч Мишел Турк тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж УИХ-ын гишүүн, Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүүтэй уулзах үеэрээ энэ талаар тохиролцсон юм. Манай тамирчид “Мотокросс гран при” тэмцээнд 2009 онд хамгийн өндөр амжилт үзүлж, 24 дүгээр байр эзэлж байжээ.

 

 

4.

Бадминтоны Олимпийн эрхийн оноо олгох Олон улсын дөрөвдүгээр зэрэглэлийн тэмцээн есдүгээр сард болно.

 

 

5.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулна. ЕАБХАБ нь 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элсэн орсон юм. Мөн тус байгууллагын хамтын ажиллагааны түнш байгууллагаар 15 орон ажилладаг. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулах хүрээнд өөрийнхөө гадаад байр суурийг бэхжүүлэн дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн гурав дахь хөршийнхөө бодлогыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын бодлогод оролцдог билээ.

 

 

6.

Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно. Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдаж, уг спортыг хөгжүүлэх, сурталчлан олон хүн хамруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ажээ. Тус холбоо 2015 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассемблейг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

 

 

7.

Моно жүжгийн олон улсын фестиваль Монголд болно. Энэ фестивальд Германы жүжигчин “Одиссей”, Польшийн жүжигчин “Гамлет”, Косовогийн жүжигчин “Амок”, Кыргызын жүжигчин “Эхийн сэтгэл” жүжгээр оролцох юм байна.

 

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх