МҮОНРТ-ийн захиралаар Ц.Оюундарийг томилсоныг хууль бус гэж үзсэн уран бүтээлчид шүүхэд хандахаар болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 05

оюундарьМҮОНРТ-ийн үндэсний зөвлөл өнгөрөгч амралтын өдөр гэнэт хуралдаж тус телевизийн ерөнхий захиралаар ажиллаж байсан М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд заасны дагуу тус байгууллагын эрх барих дээд байгууллага нь үндэсний зөвлөл байдаг. Харин өнгөрөгч 9 жилийн хугацаанд олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд хэн гэж нөхөд байдаг ямар эрх үүрэг хэрэгжүүлдэгийг олон нийт бараг мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Тэднийг ерөнхий захирал М.Наранбаатарынхаа халаасанд орчихсон, олон нийтийн тодотголтой телевизид төсвөөс олгогдож байгаа хэдэн арван тэрбум төгрөгийг эв найрамдалтайгаар захиран зарцуулаад хоцрогдсон бурхинуудтайгаа хамт бугшсан гэх шүүмжлэл гарч байсан ч тэр бүр газар авч байгаагүй. Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг халах сургаар л үндэсний зөвлөлийг шинэчлэх,хуралдуулах асуудал сөхөгдөж эхэлсэн билээ.

    Өнгөрөгч оны сүүлээр хуралдсан УИХ-ын чуулганы нэгэн хуралдаан дээр УИХ-ын дарга З.Энхболд шинээр сонгогдсон үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж “та нар архи дарс уух нь замаа алдсан, 100 хүний хийх ажлыг 700 хүн хийдэг, аймшгийн газар очиж байгаа шүү, учрыг нь олоорой” гэж хэлсэн. Харин үүнд эгдүүцсэн телевизийнхэн УИХ-ын дарга З.Энхболдыг уучлал гуйхыг шаардаж олон нийтийн эрх ашигт үйлчилдэг гэх цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө тал эфирийг З.Энхболдыг зэмлэн буруушааж М.Наранбаатарыг магтан дуулахад зориулсан. Товчхондоо бол УИХ-ын дарга З.Энхболд “М.Наранбаатар гэж нөхөрийн учрыг хурдан ол!” гэдэг лүндэнг буулгаж М.Наранбаатар нь ажлаа өгөхгүй телевиздээ мөнхөрнө гэж гөжсөн үйл явдлын илэрхийлэл энэ байлаа. МҮОНРТ-ийн байгаа байдлыг хэн нэгэн хүн сайн муугаар дүгнээд байх шаардлаггүй. Олон нийт хэнээр ч хэлүүлэхгүй байгаа царайг нь мэднэ. Тиймээс тус телевизийн даипуурал М.Наранбаатарын 9 жилийн хаанчлалын тухай бичих нь илүүц биз ээ. “

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх