Ц.Алдармаа “эрх чөлөөтэй” болох боломжтой боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 05 ・ 6

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ

Энэ хэргийг хуулийн байгууллага хянаж  Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол  Ц.Алдармаад  Эрүүгийн хуулийн  96.2.6 буюу онц хэрцгий аргаар  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдсэн байгаа.  Улмаар Д.Оюунтуулдхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ц.Алдармааг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.  

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Д.Оюунтуулын гэмтлийн зэргийг дахин тогтоох зорилготой юм. Шүүхийн эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд биеийн 31 хувийн түлэгдэл нь хүнд гэмтэлд тооцогддог.   Д.Оюунтуулын хувьд 31 хувийн түлэгдэлтэй байсан бөгөөд хуулиараа гэмтлийн зэрэг нь хүнд гэж гарч байсан.   

Хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж, шүүх эмнэлэгийн  дүгнэлт гарч Д.Оюунтуулыг хүнд биш хүндэвтэр гэмтээсэн гэжээ.  Тэгэхээр Ц.Алдармааг яллаж буй Эрүүгийн хуулийн 96.2.6 гэх зүйл анги  98.1-ээр зүйлчлэгдэж ял нь 3 хүртэл жил болох юм.

Ц.Алдармаагийн зүйчлэгдэж байгаа Эрүүгийн хуулийн 98.1.-д Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ингэснээр Ц.Алдармаа тэнсэн харгалзах боломжтой болж байна.  

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 06/

    залуучууд маань алдаж ухаарч амьдардаг хүмүүний жамаар л аялж яваа шүү дээ. Нэг алдсан бол дахин алдах эрх хэнд ч байхгүй. Тэнсэн харгалзвал уг нь дээрсэндээ.

    Хариулах
  • монголжин / 2015 01 сар 05/

    Монголын хуульч гэж дээ чааваас зэрлэг шуламыг ял завшуулаад залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлээд тэнэг авилгачид

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    ashgui dee ter muuhai Otgontuul ******ees holhon yavaarai duu mini

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    ashgui dee ter muuhai Otgontuul ******ees holhon yavaarai duu mini

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    ashgui dee ter muuhai Otgontuul ******ees holhon yavaarai duu mini

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 05/

    ashgui dee ter muuhai Otgontuul ******ees holhon yavaarai duu mini

    Хариулах