Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 05
“Цахилгаан тээврийн” Д.Жаргалсайхан “Номин”-гийн Ш.Баярсайханыг, цаашлаад Монголын ард түмнийг хуурсан уу
Монгол инженерийн ухаанаар бүтсэн “Eco bus” буюу Эко Автобусыг удахгүй нийтийн тээвэрт явуулж эхэлнэ гээд л нэг хэсэг шуугиж байлаа. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд жирийн иргэнээ хүртэл хөл хөөрцөг болон баярлаж, монгол хүнийхээ ур ухаанаар бахдацгааж байсан. Гэтэл үнэндээ нийтийн тээврийн энэхүү Эко автобусыг монголд үйлдвэрлэх биш зүгээр л урд хөршөөс эд ангийг нь оруулж ирээд угсардаг болохыг бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ ядаж моторны нэг боолтыг үйлдвэрлэчихээд Эко автобус үйлдвэрлэлээ гэж ярьсан бол илүү итгэл үнэмшилтэй байх байлаа. Харин эд ангиудыг оруулж ирээд нийлүүлж угсарсаныг угсралт гэх болохоос үйлдвэрлэл гэхгүй шүү дээ.
Тэгтэл Цахилгаан тээвэр компанийн захирлаар арав гаруй жил ажилласан Д.Жаргалсайхан нийлүүлж угсарсан автобусаа үйлдвэрлэсэн хэмээн зарлаж, төрд асар өндөр үнээр буюу нэг автобус бүрийг 160 мянган доллараар зарах гэж байсан ч энэ удаа бүтэлгүйтсэн сурагтай.
Аргагүй шүү дээ, бусад нийтийн тээврийн компаниуд автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд давдугаарт ордог “Зантау”-гийн унааг 50 мянган ам.доллараар оруулж ирсэн байхад урдаас авч ирж нийлүүлэн угсарсаныгаа 160 мянган ам.доллараар улсад шахах гэж оролдох нь шившиг биш гэж үү.
Иймээс нэг авютобуснаас л 100 гаруй мянган доллар унагах зорилготой байсан Д.Жаргалсайхан ихэд бухимдалтай байхын зэрэгцээ “Номин”-гийн Ш.Баярсайханы өмнө улалзаад нүүрээ хийх газаргүй болоод буй бололтой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
|
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.