Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 08 сар 31
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар шинэ сайд нар мэдээлэл өгч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Х.Бадамсүрэнг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоолоор "Зэс, металлын групп"-ийн даргаар томилсон шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнгийн хувьд энэ салбарт олон ажил ажилласан туршлагаараа "Зэс, металлын групп"-ийг хөл дээр нь босгож ирэх үндсэн даалгаврыг авч буй юм. Энэ групп зөвхөн цаасан дээр байгуулагдсан. Монгол Улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ группт нэгтгэх, цаашид ард иргэдийн баялгийн сан болгон өөрчлөх, шинэчлэх ажлыг гардан зохион байгуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагыг ЗГ ашиглаж байна гэж ойлгож болно" гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.