Өндийх ч тэнхэлгүй хэвтэх залуу өдөр бүр үхэлтэй тэмцсээр...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 06

 

 

 

     Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар багийн иргэн Бат-Оргил гэх эв эрүүл байсан залуу Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент буулгаж байхдаа хүнд бэртэж эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар манай Undesten.mn сайт өчигдөр мэдээлсэн билээ.

 

     Тэгвэл уншигчдадаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс хэрэг гардаг өдөр чухам яг юу болсон тухай товч өгүүлье. Өнгөрсөн оны наймдугаар сард Бат-Оргил хоёр найзтайгаа нийлж хэдэн төгрөг олохоор Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд том оврын ачааны машинаас цемент зөөхөөр болжээ. Ингэхдээ тухайн машины жолооч нартай аман гэрээ байгуулан, тохиролцсон аж. Ингээд ойролцоогоор 64 тонн цемент буулгахаар ажилдаа ханцуй шамлан орсон байна. Удаа ч үгүй Бат-Оргилыг тонгойгоод босох тэрхэн агшинд дээрээс нь нэг тонн хэртээ цемент унаж, улмаар хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

 

     Улмаар нуруу, нугасны хүнд гэмтэлтэй гэх оноштой Улаанбаатар хотод ирж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хоёр сар гаруй хугацаанд хэвтсэн ч бие нь огт дээрдээгүй байна. Эмнэлэгт удаан хэвтэх боломж, бололцоо байхгүй тэрбээр төд удалгүй нутаг буцжээ. Гэвч бие нь өдрөөс өдөрт муудаж, бөгсөн бие нь мэдээгүй болсон байна. Түүнчлэн эмчилгээ, арчилгаа дутагдсаны улмаас хоёр шилбэ, нуруу, гар, өгзөг гээд энд тэндгүй алгын чинээ том том цооролт өгч, тэр нь идээлээд хавдчихсан аж. Үүнээсээ болоод өнөөг хэр нь орноосоо нэг ч босолгүй өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэх болжээ. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа хэд хэдэн хүнд хагалгаанд орж, 16-н ч оёдол тавиулсан байна.

 

     Одоогоор түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд өндийх ч тэнхэлгүй өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрүүлж, үхлээ хүлээн хэвтэж байгаа аж. Түүний төрсөн ахтай нь холбогдоход “Дүүгийн маань бие маш хүнд байна. Хоолныхоо мөнгийг олох гэж яваад л ийм байдалд хүрчихлээ. Ийм байдалтай болгочихоод хариуцах газар ч алга. Эмч, эмнэлгийн ажилчид нь ч тоохгүй юм. Ганц дусал хийлгэх гээд сар гаруй хугацаа боллоо, арай л дэндүү. Бид ямар дусал аваад хийгээд өг гэсэн биш дээ. Авчихсан байгаа өвчин намдаах дуслыг ирээд хийгээд өгчихөж болно доо. Үнэхээр дүүгээ хараад элэг эмтэрч байна” гэв.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх