Эдийн засаг
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2022 09 сар 19
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ.
Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна.
Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон аж.
Ийн компаниас хог хаягдлыг преслэх болж буй нь хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач холбогдолтойг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгаж заасныг хэрэгжүүлэхэд компаниас үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа давуу талтай болж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.