Эрдэнэс Монгол ХХК-ийн 156.9 тэрбумын өрийг Эрдэнэс Тавантолгой ХК төлж БАРАГДУУЛЖЭЭ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 10 сар 07

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн 156.9 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрэн төлж барагдуулжээ. 

Засгийн газрын өнгөрсөн сарын 24-ны /2022.08.24/ хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн. Тэр дундаа Төрийн өмчит компаниудын зээлсэн 595.6 тэрбумыг хэрхэн барагдуулах асуудлаар голлон ярилцсан байдаг. Өнгөрсөн зургаадугаар сард дээрх Төрийн өмчит есөн компанийн 595.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх Засгийн газрын 220 тоот тогтоолыг гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн ч шийдвэрийн биелэлт хангалтгүй, хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 хоногийн хугацаатай үүргийг холбогдох сайд нар болон төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн юм. 

Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн өрийг төлж барагдуулсан нь энэ аж.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оны ногдол ашгийг хуваарилах замаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлж бүрэн барагдуулжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх