Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга болов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 07

Шадар сайд У.Хүрэлсүх намынхаа, ойр харилцаатай хүмүүсээ албан тушаалтай болгож байна. Шадар сайдын харьяа хоёр агентлагийн дарга нарыг сольж, томилгоо хийжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Аюурсайхан, ОБЕГ-ын даргаар Т.Бадралыг томилжээ. Т.Бадрал нь өмнө тус байгууллагын дэд даргаар ажиллаж байв. Харин Т.Аюурсайхан нь МАН-ын шинэчлэлийн хороо байгуулж, намын даргын сунгаанд  нэрээ дэвшүүлж байсан нэгэн билээ.

Эх сурвалж: www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх