Хөрөнгө оруулалтгүй Монгол "иргэддээ" хамаг ачааг үүрүүлэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 08

 

Улс төрчид сандал суудлын бялуугаа хуваах найраа арай хийж дууссан. Өдгөө энэ оны төсвийн тодотголоо хэлэлцэж суух хооронд "доллар" толгой дээр гарлаа. 

Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш өссөөр байна. Шинэ он гарсаар ам.долларын ханш 1896 төгрөгөөс 1928 төгрөг болж, 32 төгрөгөөр өсөв. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна.  Харин Монголбанкны зарласан ханш 1924 төгрөгтэй тэнцлээ.

Ноён ногооныг 2000 хүрэхэд хэн ч гайхаж, бас хашгирахаа болих вий дээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ хоёр мянга хүрэхэд ойртлоо. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум долларт хүрэхэд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсч байсан. Гэхдээ 2013 онд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурахад эдийн засаг 11.7 хувиар өссөн. Тэгвэл 2014 онд ч бас хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар 845 сая ам.долларт хүрчихлээ. Эдийн засгийн өсөлт 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 7.4 хувиар өссөн аж. 

Улстөржид эдийн засгаа хүндэрсэн гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэгвэл Оюутолгойгоо хөдөлгөж хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтаа нэн түрүүнд оруулж ирэх зүйн хэрэг. Төв банк мөнгөний бодлогоо чангалж чадах эсэхээс мөн их зүйл шийдэгдэнэ. 

Өнөөгийн төрхөөр ард иргэдийн нуруун дээр ачаа нэмж эхлэлээ. Өнгөрсөн сард орон сууцны айл өрхийн цахилгааны үнийг нэмсэн. Тэгвэл энэ удаад дулааны үнийг 15 хувиар нэмэхээр болжээ. Дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм. Тухайлбал, 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр тооцохоор болжээ. Ийнхүү улсын эдийн засаг хүндрэлд орсоны хор уршигийг иргэд л үүрч байна гээд хэлчихэж буруутахгүй. Ам.долларын ханш чангарна бараа, бүтээгдэхүүний болоод цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ иргэд өнөөх ачааг үүрнэ. Хөөрхий тэр иргэдийн цалин харин ирэх онд ганц ч төгрөгөөр нэмэгдэхгүй. 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх