Дуучин Д.Отгонжаргал киноны саналаас болж тайзаа орхисон уу

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 08
 

"Ану хатан" түүхэн уран сайхны кинонд дуучин Д.Отгонжаргал тоглосон. Тэрбээр тайзан дэр гаргахгүй харддаг нөхрөөсөө салж, урлагийн замыг сонгосон гэдэг. 

Орчин үеийн дуучдаас хоолойны чадвар, авьяас билгээрээ ялгарч чадаж байсан тэрбээр ажлаасаа гарчээ. Түүнийг ажлаасаа гарах болсон шалтгааныг өнгөрсөн онд болсон үйл явдлын шуугианаас үүдэлтэй гэх тайлбарыг зарим нэг хүмүүс шивэр авир гэж байх юм. Мөн шинэ уран бүтээлд тоглох болсон нь улсын филориманий тайзаа орхих шалтгаан болсон гэх мэдээлэл чих дэлслээ.

Хамт ажилладаг МУГЖ Г.Ариунбаатарын эхнэр тэдний мессэжийг олон нийтэд дэлгэсэн юм. Үүний хариуд дууч бүсгүй  өөрийн цахим хуудаснаа "Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Яг одоо дээл хувцсаа өмсөөд тоглолтондоо явах гэж байна. Ингэж хүмүүсийн өмнөөс мессеж бичээд байдаг бол сонирхолтой юм ер алга. Санаа зовох зүйл ч алга" гэж тайлбар хийж байсан удаатай. Ямартай ч охиныхоо эцгээс салан байж сонгосон дуучны амьдралдаа түүхэн киноны саналаас болж орхисон уу гэдэг нь одоогоор асуулт хэвээр үлдэж байна. 

Д.Ана

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх