Дуучин Наагий “Итгэл” цомгийн ПЯНЗ-аа энэ БЯМБА гарагт Шангри-Ла-д нээнэ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 03 сар 02 ・ 1

Монголдоо ЖАЗЗ урсгалаар дуулдаг цөөн уран бүтээлчийн нэг бол дуучин Наагий буюу Н.Наранбаатар билээ. Улсын филармонийн гоцлол дуучин тэрбээр энэ удаад сонсогч нартаа тун гайхалтай бэлэг барьж буй өөрийн уянгалаг дуунуудаас бүрдсэн “Итгэл” цомгоо ПЯНЗ хэлбэрээр гарган энэ бямба гарагт НЭЭЛТЭЭ хийхээр болсон байна. 

Түүний ИТГЭЛ цомог пянз хэлбэрээр худалдаанд гарахад бэлэн боллоо. Пянз 12 инч, HEAVY VINYL /180гр/ хэлбэрээр хэвлэгдсэн. пянзанд зориулж REMASTERING-г Японд хийлгэжээ. 

А side - Kiss, Амин хайр, Саран, Хайртай юу.

B side - Jealousy, Итгэл, Чамайг хүлээнэ, Захиа зэрэг түүний уран бүтээл багтсан байна. 

ПЯНЗ-ны нээлтийн ажиллагаа 2023/03/04 нд Shangri-La mall-д 14 цагаас сюрприз дүүрэн болох аж. 

 

Тэрбээр энэ талаараа бичихдээ, Сэтгэл зүрхээ бүгдийг нь шингээж “Итгэл” цомогоо пянз болгон та нартаа хүргэхэд бэлэн боллоо. 180 гр бүхий HEAVY VINYL маань 12 инч бөгөөд пянзанд хайртай хүн бүхний сонорт төгс мэдрэмжийг төрүүлэх болно. Пянзны нээлт маань 2023.03.04-нд Шангри-Ла худалдааны төвд 14:00 цагаас болох бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянмонгол чуулга, жазз дуучин Хулан, дуучин Жожо нар урилгаар оролцоно.

Мөн миний бие та бүхэндээ өөрийн хит дуунуудаа өргөн барья. Олон бэлэг сюрпризээр та нартайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

3 сарын 4-нд Шангри-Ла худалдааны төвд уулзацгаая хэмээжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: