Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 03 сар 07
・ 1
Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд шалгагдаж байх явцдаа гадаад улс руу зугтсан иргэдийг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ.
Үүнд Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй 90 хүн багтаж байна. УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө улсын хилээр гарсан. Тэднийг яллагдагчаар татсан даруйд эрэн сурвалжилж эхлэх юм. Дээр нь хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдэн зугтсан иргэн Ц.Учралыг нэн даруй олохоор ажил эхэлсэн байна.
Эдгээр 92 хүний 80 гаруй хувь нь аль улсад амьдарч байгааг олж тогтоосон. Одоо энэ улсуудтай холбоо тогтоож “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх юм. Мөн өнөөдөр Засгийн газраас эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорт хүргүүлнэ. Ингэснээр эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох, түдгэлзүүлэх ажил хуулийн дагуу хийгдэнэ гэж үзэж байна.
Дээрх 92 хүний 22 ийг нь интерполын “улаан булан” буюу хүнд гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн ангилалаар эрэн сурвалжилж эхэлсэн бол үлдсэн хүмүүсийг “цэнхэр булан” буюу эрэн сурвалжилж баривчилсны дараа тухайн улсад хүлээлгэн өгөх ангилалд багтаан хайж эхэллээ.
Эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн нэрс:
1. Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан
2. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан
3. Н.Удаанжаргал “Таван Толгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
4. Үржинбадам Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн дарга
5. С.Төмөрбат
6. Т.Отгонбаатар
7. Б.Мөнхзул
8. Т.Даниал
9. Ц.Учрал /Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн/
10. У.Алтанцэцэг
11. Л.Алтантулга
12. В.Түмэнжаргал
13. Ө.Хонгорзул
14. Ж.Отгонбаатар
15. Г.Мягмаржав
16. Д.Буянцэцэг
17. С.Авжат
18. Б.Билгүүн
19. Ш.Жандос
20. Н. Гэлэгбаатар
21. М.Чимэдорж
22. Б.Учрал
23. М.Жавхлах
24. А.Ганзориг
25. Ц.Цэрэнчимэг
26. Н.Сувд-Эрдэнэ
27. Д.Лүндээдорж
28. Д.Нандинцэцэг
29. Д.Төгс-Эрдэнэ .... гэх мэт хүмүүсийг эрэн сурвалжилж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.