ЗГ-аас олгодог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүй, хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 04 сар 05 ・ 1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Тухайлбал, олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.

Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгав. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 04 сар 06/

    ёстой зөв шийдэл.гэхдээ тамирчид хүмүүнлэгийн гэх мэт ямарч асуудалд оролцдоггүй тул нэг удаа уамшуулал олгох нь үнэнд нийцнэ.гэтэл нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэд 150000 төгрөгийн урамшуулал сард авдаг шүү дээ.дүгнэлт хийх л хэрэгтэй

    Хариулах