Таны “төлөх” татвар

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 11 ・ 1
 

 

Улс орон даяар эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн. Энэ цаг үед Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого 1 их наяд төгрөгөөр тасарсан. УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийж байгаа. Засгаас хамаг хүнд бэрхийг улсад татвар төлдөг иргэддээ үүрүүлэх гээд байгаа бололтой.

Засгаас хэд хэдэн  төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулсан юм.  Тухайлбал, Хөрөнгийн албан татварын тухай хуульд  орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ.

Орон сууцны татвар:  Зарим иргэдийн хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэссэн байна. Тэгвэл үүнийг зогсоохын тулд иргэний хувийн өмчлөл дэх хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлж, 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар төлөвлөлөө. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдтэйгээ зөвшилцөх замаар тогтоох ажээ.

 Авто машины татвар: Авто машинуудад цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Prius”-ийнхийг гурав дахин өсгөжээ. Уг машиныг унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөхөөр болов.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрхтэй байхаар төсөлд тусгах гэнэ.

Бууны татвар: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар буу эзэмшигч нь жилдээ 4000-5000 төгрөгийг татварт төлдөг ажээ. Энэхүү татварын хувь хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй тул улс орны эдийн засгийн өөрчлөлт, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан татварын хувь хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэв.  Тэгвэл дээрх хуулийн хүрээнд бууны маркаас хамаарч 50.000-100.000 хүртэл татвар төлөх юм.  

Малын хөлийн татвар: Мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна, аж ахуйн нэгжүүд, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байгаа нь малчин өрхийг татварын бодлогоор дэмжиж байсан хуулийн зорилт өөрчлөгдөж байгаа бололтой. 

Таван хошуу мал өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжид малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулах бөгөөд энэ нь 1 хонин толгойд ногдох албан татварыг жилд 0-1000 төгрөгийн хооронд байхаар тооцож тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох. Таван хошуу малын хувьд хонин толгойд шилжүүлсэн тоонд үндэслэн албан татвар ногдуулах бөгөөд үхэр, адуу тус бүрийг 5, тэмээ, ямааг 2 хонин толгойд шилжүүлэн тооцно. Мөн таван хошуу мал өмчлөгч өрхийн гишүүн бүр 50 хүртэлх хонин толгойг татвараас чөлөөлөх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 12/

    Tansag heregleegee ehleed zogsoogood daraa ni ard tumen luugee oroo luivarchidaa

    Хариулах