Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 11
・ 4
Германы нэгэн мэргэжилтэн монголд ирээд Монголчуудын байгаль эх дэлхийгээ хайрладаг, эко сэтгэлгээтэйг гайхшираад буцсан гэдэг. Учрыг тодруулбал, тэрбээр монголчууд үйлдвэрлэсэн улсад нь ч тийм олноор унаад байдаггүй дэлхийн хамгийн эко машиныг унадаг юм байна. Ийм олон приус унадаг улс монголоос өөр дэлхийд ч байхгүй биз.
Байгальд хамгийн ээлтэй түлш бага иддэг, цахилгаанаар явдаг энэ машиныг Германд ч ийм олноор унадаггүй юм хэмээн хариулсан гэдэг. Цахилгаан мотороор ажилладаг, хоёрдугаарт түлш бага иддэг “Pruis” гэх машин Монголын зах зээлд хамгийн эрэлттэй машины нэгээр тооцогдож байгаа. Приус машин унадаг хүмүүс ихэвчлэн дундаж амьдралтай, такси үйлчилгээнд явж амьдралаа залгуулдаг иргэд байдаг.
Тэд үнэтэй жип хөлөглөж, том мотортой машин унаж байгаль орчинд хор хохирол учруулаагүй. Гэтэл харалган төрийн шийдвэр приус машин унаж байгаль орчноо хамгаалж буй иргэдэд халтай байхаар шийдэгдлээ. Учир нь Хөрөнгийн албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр орон сууцны татварын нэмж цаашлаад авто машин тэр дундаа приус машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан аж.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын тайлбарлаж байгаагаар энэхүү хуулийн хүрээнд дээрх машиныг унадаг иргэдийн татвар 36 мянга байсан бол татвар нэмэгдүүлэх хуулийн хүрээнд 108 мянга болж, хоногийн хоолоо залгуулж явсан иргэдийн халааснаас 70 гаруй мянган төгрөг дахин хумслагдах нь ээ.
Сайд нарын нүдэнд “Prius” машин хамгийн их ашиг өгдөг унаа болж харагдсан бололтой юм. Гэтэл гадны улс оронд том цилиндиртэй буюу моторын багтаамжаас нь шалтгаалж татварыг нь дааж давшгүй өндөр тогтоодог. Бидний туршлага судлаж хуулах дуртай БНСУ-д гэхэд л Герман тэрэгнүүд, Ланд, Prado зэрэг машинуудын татвар нь маш өндөр байдаг
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.