Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 11
Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг хийдэг, 30 гаруй үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Энэ сарын 08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг хийж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэд дээрээ баригдсан байна.
Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж шалгахад одоогийн байдлаар 30 гаруй хэргээ хүлээжээ. Тэд айл бүрээс мөнгөн аяга, хивс, зурагт, буу гээд олон төрлийн эд зүйлсийг нь хулгайлж хямд үнээр зарж борлуулдаг нь тогтооглоо гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.