Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 11
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэх том местэн дээр заларч чадсан эрхэм бол Ч.Сайханбилэг сайдын найз С.Баярцогт.
Түүнийг энэ албан тушаал дээр очно гэсэн яриа гарангуут л татгалзах байх, нэрээ татах байх гэсэн хүлээлт нийгэмд бол байсан юм. Нийгэмд битгий хэл төрийн ордонд, түүнтэй мөр зэрэгцэн суугаа эрхэм гишүүд ч арай л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болчихгүй байлгүй дээ хэмээн ам амандаа ярьж яваа тухай мэдээлэл гарч байв. Ийм яриа гарах болсон нь ч учиртай.
Тэрбээр харийн оронд “нууц данс” нээж нэг сая доллар оруулж гаргасан гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг олж тогтоосон байдаг. Дэлхийн улс орноор нэг цацагдсан учраас Монголчуудыг ч энэ тухай мэдээлэл цочироосон юм. Тухайн үед С.Баярцогт УИХ-ын дарга байсан бөгөөд яаран сандарч сэтгүүлчдэд хандахдаа, манай найзууд л тийм данс нээчихсэн байсан, би мэдэхгүй байна, сая доллар л орж гарсан гэх мэт элий балай юм ярьж байсныг сонссон хүн бүр мартаагүй. Тэгээд болоогүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явж мөнгө цаас тарааж энэ тухай мэдээллэхгүй байхыг сануулж байсан билээ.
Ийнхүү С.Баярцогтын “ нууц данс”-тай холбоотой мэдээлэл нэг хэсэгтээ намжив. Харин мань хүн дээрх мэдээллээс болж УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, сул гишүүн болчихсон билээ. Өөрийнх нь ам хэлээр бол түүний “нууц данс”-тай холбоотой асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаад ямар нэг “Но” илрүүлээгүй юм билээ. Харийн улс орны сэтгүүлчид ч бас буруу зөрүү мэдээлэл тараажээ, уучлаарай гэсэн гэдэг. Үнэхээр тийм бол тэр бүхнийг гэрчлэх баримтуудаа ард түмэн, сонгогчиддоо харуулах хэрэгтэй гэдгийг сануулах нь зүйтэй биз. Харин баримт сэлт нь байхгүй бол энэ удаа “нууц данс” аа хоосолж, байгаа мөнгийг нь улс орондоо хандивлавал С.Баярцогт таны нэр хүнд ч сэргэж мэднэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.